“Таван богд”-ын Ц.Баатарсайханд оролцохгүй бизнес гэж байхаа ч байлаа. Мөнгө л олж байвал түүнд үндэсний хэмжээний компани, бусдын бизнесийг булаахгүй гэх ёс зүй түй ч алга.
Ядахад үүнийг нь хөөрөгдөөд манай төрийн албаны зарим хүн баярлаж, талархаад, хөл нь газар хүрэхгүй гүйж явна.
Уг нь нийслэлчүүдэд цементэн ширэнгэ бус ногоон бүс хэрэгтэй. Барилга барихгүй ч битүү цементэн талбайд хөрөнгөтэй компанийн сурталчилгааг бариулах боломжийг олгосон Ү.Оюунзул даргыгаа шалга нийслэлийн удирдлагууд аа.
Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Таван богд”-ын “KFC аз жаргалын хотхон” байгуулах гэж байгаа бөгөөд олон нийт эсэргүүцэхэд нь тус цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул ганц ширхэг барилга барихгүй, бүр хоолны газраа ч нээхгүй хэмээн цээжээрээ хамгаалж, цаадуулд чинь хамаг байдгаа барьж гүйж байна.
KFC компанийн тухайд 2014 оноос энэ ажлыг төлөвлөсөн хэмээн Ү.Оюунзул дарга ярьж байна билээ. Гэтэл KFC-гийн зүгээс 2018 оноос бүх дүүрэгт санал тавьсан гэжээ. Үндсэндээ мань хоёр үгээ нийлүүлж амжилгүй худал ярьж байгаагаа баталж буй нь энэ.
Ү.Оюунзул “Тухайн компани энэ ажлаа эхлүүлчихсэн. 10 жилийнх нь ойгоор гаднын зочид, төлөөлөгчид ирэхэд нь энэ талбайдаа урина. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудын нэг гэж танилцуулах юм” гэж ярьж байгаа нь түүнд ямар гээчийн ашиг сонирхол байна гэх хардлагыг төрүүлэх биз.
Үндэсний хэмжээний цэцэрлэгт хүрээлэн яагаад нэг компанийн 10 жилийн ойн өмнө бөхөлзөж, бусдад олддоггүй эрхийг шилжүүлчхээд дэмжин, тусалж, өмгөөлж, хамгаална вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
66.181.180.54
Ene zavaan ovgon doloon uuliin tsaaguur dald or
Хариулах66.181.180.54
Ene neg hovdiin zavaan ovgon doloon uuliin tsaaguur dald or
Хариулах