“Цемент шохой”-н үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн тансаглаж, үргүй зардал гаргаж байсныг нь Аудитын байгууллагаас баталсан.
Энэ нь олон нийтэд ил болмогц мань хүн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэх зар түгээжээ. Өөрийгөө энхийн цагаан тагтаа гэж ярих нь л дээ. Гэтэл түүний булай, булхай нь ил болсоор байгааг бид хүргэе.
Тухайлбал, Л.Наранбаатар өнгөрсөн сард л гэхэд 17 сая төгрөгөөр үйл ажиллагаагаа сурталчлахаар төлөвлөөд байгаа аж. Үүнд нь, МҮОНРТ-д 7 сая, хоёр сонинд 4 сая, нэр бүхий 6 сайтад 5 сая төгрөг гэхчлэн төсөвлөжээ.

Үнэндээ хийсэн ажлаа ингэж сурталчиллаа гээд үрсэн хөрөнгө, Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн асуудлыг нь дарж, хаацайлна гэсэн үг биш.
Аудитын байгууллагын шалгалтаар Л.Наранбаатар “Цемент шохой”-н үйлдвэрийг мөнгөний саалийн үнээ болгон ашиглаж байна гэх хардлагыг баталж байгаа юм.
Тодруулбал, өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-т их хэмжээний бэлгэвч шахсан түүх байдаг. Гэтэл энэ удаа Л.Наранбаатарыг Аудитын байгууллагаас “Бараа материалын дансанд тайлант оны 4-12 сарын хугацаанд яаралтай ашиглагдахгүй 816.9 сая төгрөгийн бараа материалын худалдан авалт хий зарцуулагдаагүй их хэмжээний үлдэгдэл байна.” гэжээ.
Гэхдээ энэ бол үнэндээ юу ч биш. Жишээлбэл, тус компанид бүртгэлтэй 546., сая төгрөгийн өртөгтэй борлуулахаар төлөвлөсөн ККС-110 маркийн байшин кран нь алга болчхож.

Худалдан авалтын төлөвлөгөөнд батлуулаагүй, нээлттэй тендер шалгаруулах босго давсан 2,187.9 төгрөгийн 11 гэрээ, харьцуулалтын аргын босго 645.7 сая төгрөгийн 16 гэрээг шууд худалдан авалт хийсэн байна. Дээд газрын шийдвэргүйгээр 300 сая төгрөгийн худалдан авалт хийж, 262.3 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн.
Зөвхөн нээлттэй шалгаруулалттай холбоотой 7 тэрбум 6 сая 578 мянган төгрөгийн зөрчил байгаа нь Л.Наранбаатар “Цемент шохой”-н үйлдвэрийг хувийн хэвшлээ булааж аваад дампуурлын зам руу нь хөтөлж байгааг харуулж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
188.156.90.19
UMHII OYUNERDENE HULGAICHAA, UURUUS CHIN DUTAHAATGUI HULGAICHAA ZAILUULAACHEE. HULGAICH,HULGAICHDAA DURGUI BISH BILUU.
Хариулах202.179.25.1
хэн ч очоод ажиллаад босгоншдээ бэлэн юман дээр сайхан туйлж өгөх юмаа писдаагууд
Хариулах192.82.83.115
Ерөөсөө төрийн хулгайд алдсан үйлдвэр шүү дээ.Хувиас АВААГҮЙ хулгайчаас төр ЭРГҮҮЛЖ авсан хөрөнгө .Үйлдвэр хулгайлагчидын захиалгат БИЧВЭР болтой. Наранбаатарт буруу зүйл бн Цементийн үнийг бууруулж үзсэн бага боловч гялтайх зүйлтэй кармаачин .Үйлдвэр ХУЛГАЙЛАГЧ ТА нар зээл нэрээр тэр БУМААР үр ашгийн тэр бумыг АРАЙ дэндүү хулгайлсан шүү. Улсад хөрөнгөө алдаагүй завшсан ялаа хүлээж бгаа ХУЛГАЙЧДЫН талаар бичээчбас бичээч.
Хариулах59.153.114.180
Идэж ашиглаад байсан юм байхгүй, худалдан авалтын ажиллагааны зөрчлүүд юм бишүү.Ухаангүй амьдралд нийцээгүй хуулийн хуудуу гэж хэлмээр юм шиг.Үйлдвэрийн шуурхай ажиллагааг хангах үүднээс тендер зарлаж цаг алдахгүйгээр шууд худалдан авалт хийчихэж гэж ойлгосон . Гэмт хэрэг биш.
Хариулах66.181.161.203
Худлаа гар бна дөө зайгаа тавиад
Хариулах