Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Монгол Улсын харцага Ганхуяг Босоо хөх монгол төрийн бус байгууллагын тэргүүнээр сонгогдоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Уул уурхай болон бусад салбарт ард түмний өмнөөс дуу хоолой нь болж явдаг уг ТББ сайн, муугаар олон хэлүүлдэг. Тэдэнд баярлаж явдаг хүмүүс байхад дээрэмчин, рекетчин хэмээн дуудах хүмүүс бас бий. Одоо энд, тэнд уул уурхай дагасан маргаан болоод хятадуудын даварсан үйлдэлүүд олширч буй энэ цагт уг ТББ хэрхэн ажиллах нь харцага Г.Ганхуягаас цаашид шууд хамаарна. Тэрээр тэргүүнээр сонгогдохдоо “Улс эх орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө бурууд ташуур, зөвд дэм болж ажиллана. Дэмжиж ажиллана гэж итгэж байна. Цаг үеийн шаардлагаар бие биедээ итгэж эвсэж нэгдсэн бид нар зарим хүмүүсийн дээрэмчин, рекетчин, эрүүгийн элементүүд байдаг гэсэн ойлголтыг зөвөөр таниулж Монгол бөхийн нэр төрөөр хүндлэгдэх төвшинд ажиллана” гэж байсан юм. Тэрээр саяхан нэгэн нээлтийн үйл ажиллагаанд манай папараццид өртсөн нь энэ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа