Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлаг 30 жилийн ойгоо угтан “Хайрла” нэртэй тоглолтоо үзэгчдэдээ зургаадугаар сарын 8, 9-нд “UB Palace”-ын концертын их танхимд хүргэсэн билээ. “Хайрла” тоглолтоороо олон жилийн турш хамт байсан үзэгч, фенүүдтэйгээ уулзаж 2019 оны аравдугаар сарын 26-нд тохиох 30 жилийн ойдоо зориулан ийнхүү цуврал тоглолт, шинэ дуунууд, шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаагаа “Харанга” хамтлагийн дуулгасан юм. Энэ үдэш зөвхөн “Харанга” хамтлагийн үе үеийн хит дуунууд эгшиглэж жинхэнэ гал ассан сайхан үдэш болжээ. Энэ үдшийн нэгэн гол үйл явдал нь тус хамтлагийнхан үзэгчдийн танхимд сууж буй гэргий нартаа очиж цэцгийн баглаа бэлэглэн, халуун дулаанаар тэвэрч үнссэн явдал байлаа. Энэ олон жил урлагийн ажлыг нь дэмжин үргэлж ар талд нь байсан үзэсгэлэнт гэргий нартаа талархахаас өөр яах билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна