Жүжигчин Б.Даваажав нь үзэгч олноо Байлаа нэрээрээ алдаршсан нэгэн. Тэрээр оюутан ахуй цагтаа нэлээд хөдөлгөөнтэй байсны улмаас “балиус” хоч авсан нь явсаар Байлаа болсон гэж ойр дотныхон нь ярьдаг. Урлагийн хүмүүсийн нийтлэг нэгэн муу зуршил нь бор дарстай нөхөрлөх тал бий. Үүнээсээ болж амьдралаа алдсан олны танил эрхэмүүд нэлээд бий гэдгийг уншигч та мэдэх байх. Жүжигчин Байлаа ч мөн адил ганц бие байхдаа олсон хэдэн төгрөгөө үрж, найз нөхөдтэйгээ нийлж сархад ундааг сайн хүртдэг байсан гэх юм билээ. Харин азаар өөрөөсөө 12 насаар дүү бүсгүйтэй амьдралаа холбосноор муу зуршилаа хаяж, хүний сайн хань болсон гэдэг. Түүний эхнэр загвар өмсөгч бөгөөд анх Байлаа түүнийг хараад нүд унагасан боловч өөрийнхөө эхнэр болно гэж төсөөлөө ч үгүй байсан гэдэг. Гэсэн хэдий ч эр хүн л хойно найрсаар найрсаар наалдаж аван эхнэрээ болгож өдгөө нэг хүүтэй болж аз жаргалтай гэр бүл болон явж байна. Ийн Байлааг өөрчилж өнгөт ирээдүй рүү хамтдаа алхасан сайхан Монгол бүсгүй гэр бүлийн хамтаар явж буй нь манай дуранд буусан юм. Үргэлж инээд цалгиулан явах түүнийг хэн ч харсан сайхан бүсгүй гэхээс өөр юу гэхэв.
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ