Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарлагадсан бэ


   Хатан хааны гэр бүл хунтайж Гарри болон жүжигчин Меган Маркл нарын хуримд 43 сая ам. доллар зарцуулжээ хэмээн “BriedBook” порталд бичсэн байна. Сэтгүүлчид баяр ёслолд бэлтгэх үйлчилгээг баримжаалан хуримын ойролцоох зардлыг тооцоолжээ. Энэ мөнгөний ихэнхийг буюу 40 сая ам. долларыг хамгаалалтад зарцуулсан хэмээн таамаглаж байна. Порталд бичсэнээр, хурим зохион байгуулагчдын үйлчилгээнд 150 мянга орчим ам. доллар гаргажээ. Хөгжимчдөд 400 мянга, цэцэгчдийн ажилд 150 мянга, гэрэл зурагчид болон зураглаачдад 23 мянган ам. доллар зарцуулсан байна. Зочдын хоол, унданд 385 мянган ам. доллар зарцуулсныг сэтгүүлчид тооцоолжээ. Хуримын бялууны үнийг тусад нь тооцоолсон бөгөөд 65 мянга гаруй ам. доллар болсон байна. Хунтайжийн сүйт бүсгүйн даашинзыг 135 мянган ам. доллараар оёсоныг түрүүнд нь мэдээлж байсан юм. Маркл британийн дизайны “Ralph & Russo”ордонд даашинзаа захиалжээ.