Банш цаашаа, нугас наашаа


  “Банш” нэрээрээ олонд танигдсан жүжигчин Батаа ба түүний нөхөд “Ээжийн дайсан 2” дэлгэцийн уран бүтээлээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Энэ баярт үйл явдалтай зэрэгцэн Батаа ч хочоо сольж Банш цаашаа, нугас наашаа болсон гэнэ. Тодруулбал: NTV телевизийн бүтээл “Ахлах тогоочийн заавраар нэвтрүүлгийн шинэхэн улирлын дугаар үзэгчдэд хүрээд удаагүй байгаа билээ. Саяхны нэг дугаарт жүжигчин Батаа оролцсон бөгөөд Банш хочоо Нугас Батаагаар солин хөгөө чирэх шиг болсон. Шарсан нугасаа газар унаган халуун тогоондоо түлэгдээд авсан Батаа банш чимхэхдээ ч маруухан юм билээ. Харин гурилыг бол “дориун зуураад, элдчихдэг гэдгээ харуулаад амжсан.Ахлах тогооч нь хүртэл түүнийг “Банш Батаа, Банш Батаа л гээд байдаг, банш чимхэж байгаа нь... гээд толгой сэгсрээд авсан гэдэг шүү. Гэхдээ будилж будилж эцэстээ нэвтрүүлгийн ялагчаар тодроод авсан нь сайшаалтай.
PAPARATSI.MN