Жүжигчин Кристен Стюарт Каннийн кино наадмын нэг хэсэг болох Спайк Лигийн “BlacKkKlansman” киноны нээлтэд иржээ. Жүжигчин бүсгүйг улаан хивсэн дээр биеэ зохисгүй авч явсан гэж хүмүүс буруутгажээ. Учир нь Кристен аюулгүй байдлаа бодолцож өндөр өсгийтөө тайлсан байна. Ёслолын үеэр бороо орж байсан учир хивс, шатаар явахад гулгаатай болсон байжээ. Иймээс Кристен зогсоод өндөр өсгийтөө тайлжээ. Жүжигчин бүсгүй шатаар хальтирч уналгүй өгсч, кино заал руу орохын тулд улаан хивсний ёслолын ёс зүйг зөрчсөн нь энэ аж. 28 настай Кристенийг өмнө нь Каннийн кино наадамд зохимжгүй хувцастай ирсэн гэж буруутгаж байсан удаатай. Түүнийг эрэгтэй костюмтай, галстуктай, өндөр өсгийтгүй ирсэн гэж хүмүүс шүүмжилж байсан билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна