Тэртээх 26 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг цуурайтуулж байсан “Хонхны дуу” өдгөө ч бид бүхний сэтгэл зүрхэнд эгшиглээстэй. “Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон дуугаар Монголын урлагт нэгэн шинэ өнгө нэмж, шүүмжийн өнгө аяс гаргаж байсан “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаярыг орчин үеийн залуус төдийлөн сайн мэдэхгүй байх. С.Цогтсайхан хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнээс хойш тайзнаа гараагүй “Хонх” хамтлаг 25 жилийнхээ ойгоор даруухан тоглолт хийсэн билээ. Дашрамд сонирхуулахад "Хонх"-оор овоглосон Энхбаяр бол манай нэрт хөгжмийн зохиолч,удирдаач Ц.Намсрайжав агсны отгон хүү, удирдаач УГЗ Н.Бүтэнбаярын дүү нь ажээ. Тэрээр саяхны нэг өдөр ардчилалын алтан хараацай С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөх үеэрээ манай папараццид өртсөн юм.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа