Дуучин, жүжигчин, хөтлөгч гээд төрөл бүрийн авьяасаа үзүүлж яваа GUYS хамтлагийн Уугий буюу Х.Бат-Ундралыг мэдэхгүй хүн ховор биз. “Сайна уу амьдрал минь” кинонд багын сайн найзынхаа ар гэр болон хүнд хэцүү үед нь туслах гэж бүхнээ зориулж буй таксины жолоочын дүрээр олон хүний сэтгэл зүрхэнд хоногшсон. Амьдрал дээрээ ч найз нөхөд, ойр дотны хүмүүстээ тусархуу нэгэн гэдэг. Түүний амьдралд хэдхэн жилийн өмнө хар тамхи гэх гэмт хэрэгт холбогдсон хар түүх бий. Гэсэн хэдий ч ард түмнээсээ уучлал гуйн, оюутан залуустай нэгдэн хар тамхи болон нийгмийн хар барааны эсрэг хэд, хэдэн арга хэмжээ зохион байгуулсан түүхтэй. Эр хүн алдаж болно. Алдаагаа дахин давталгүй, ухаарч залруулах нь чухал гэдэг. Ийн алдаж, онож бас түүнээс суралцан явж буй урлаг, соёлын төлөөлөл Х.Бат-Унрдарал гэх залуу саяхан манай дуранд өртлөө. Тэрээр сахал үсээ ургуулж, хар шил зүүжээ.
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ