Сүүлийн хорь гаруй жил Монголын рок, поп хөгжмийн салбарт “жинхэнэ” утгаараа хит болсон дуунуудын ихэнхийг энэ хүн зохиосон байдаг. Нас аль хэдийнэ 50 гарсан ч 20 настай залуучуудын сонсох дууг зохиож байна гэдэг цаг үетэйгээ хэрхэн хөл нийлүүлж чаддагийнх нь илэрхийлэл байх. Тиймдээ ч асар их ачаалалтай, бас мэдрэмжтэй хийгээд бүтээлч байхыг шаарддаг амьдралын энэ хэв маягт хэрхэн дасан зохицож, ажлаа цаг үетэйгээ нийүүлж сайн бүтээл гаргадаг нэгэн. UBS телевиз гэх өрх айлыг толгойлж, чадварлаг удирдаж байгаа тэрээр кино дэлгэцийн бүтээлд шинэлэг санаа, хөндөгдөөгүй сэдэв дэвшүүлсний нэг нь “Содура” кино байж олон хүний сэгэлд хүрсэн сайн бүтээл болсныг хэн бүхэн мэдэж байгаа байх. Тэрээр саяхан “Говын домог” нэртэй их говийн домгоос үүдэлтэй, морин хуурын хөг эгшигийг бишрүүлсэн ээлжит уран бүтээлээр монгол түмэнтэйгээ уулзсан юм. Энхүү кино нээлтын үеэр хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо өөийн биеэр угтан авч, сэтгэгдэл тун өндөр явж байсан юм. Тэгэлгүй ч яахав. Бүтэн хоёр жилийн турш олон хүний асар их хөдөлмөр, сэтгэл зүрхээр бүтсэн уг бүтээл нь мэндэлж буй оргил цаг нь шүү дээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа