Бид нарын аманд аялагдаж чихэнд хоногших болсон олон дууг төрүүлж ая оруулан эгшиглүүлсэн чухал эздийг бид мэддэггүй. Зөвхөн дуучин нь бидний танил болдог. Монгол түмэндээ түүний зохиосон дуунууд 100 хол давж, 1000 гаруй дууны хөгжмийн найруулга, уран бүтээлчдийн бие даасан 50 гаруй цомог, кино, жүжгийн 7 хөгжмийн зохиол, олон удаагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Н.Халиун гэх энэ эрхэмийг зарим нэг нь төдийлөн таньдаггүй. Харин урлагт ойр байдаг хэн бүхэн Н.Халиуныг шүтдэг юм. Тэр үнэндээ монголын урлагийн ертөнцөд бидний мэдэх оддын од нь болсон алдартай нэгэн. Учир нь Монголын рок поп хөгжмийн урлагийн "Пентатоник" наадмын долоон удаагийн шагналт, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, найруулагч, продюссор гээд олон талын авьяас чадвартай хүн. Тэрээр саяхан нэгэн тоглолтын үеэр хүрэлцэн иржээ. Тэрээр ажил ихтэй нойр дутуу явж байсан уу, зорьж ирсэн тоглолт нь уйтай байв уу ойр, ойрхон эвшээж харагдана лээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна