Анх "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчнээр олонд танигдсан нэгэн бол Э.Цолмонбаяр буюу Цоомоо.Сүүлийн үед дэлгэцийн бүтээлээс илүү хөтлөгчийн карьер хөөж буйг та бүгд мэдэх байх. Тэрбээр тайз, дэлгэц гэлтгүй салбар бүрт уран бүтээлээ туурвиж, алиалж хүмүүсийг инээлгэж явдаг. Хөгжилтэй, мэдрэмжтэй залуугаар арга хэмжээгээ хөтлүүлэх гэсэн томоохон компаниуд цөөнгүй байдаг. Учир нь тэр мэдрэмжээрээ үзэгчдийг уйдаалгүй шавилагхан хөтөлчихдөг нэгэн. Аливаа юм хэмжээнээсээ хэтэрвэл утгаа алддаг жамтай. Тэрээр түүний хүмүүсийг инээлгэх, хөгжөөх үйлдэл нь хэрээс хэтэрч “Далдаак” хэмээн хочийг ч хүртээд авсан нэгэн. Тэгвэл саяхан болсон сагсан бөмбөгийн тэмцээнд далдаганаж яваад манай папарацид хэрхэн өртсөнийг сонирхуулая. Тэгэхдээ алтан медаль зүүсэн харагдана лээ шүү. Түүнийг далдаганасан эсвэл үнэнээсээ медаль авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна