Ганц бие Б.Тамир охиноороо гангарлаа


Сүүлийн үед трэнд болоод буй уран бүтээлч Б.Тамир эцэг эхийнхээ нэрийг өндөрт өргөж яваа чадварлаг залуу уран бүтээлч. Түүний найруулсан Маш нууц, Маш нууц 2 буюу “Байтаг богд” гэх эх орон, тусгаар тогтнол ямар их үнэ цэнэтэй бидэнд ирсэнийг харуулсан уг кино нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Монголын кино урлагийн хөгжилд шинэхэн хөгжлийн салхи сэнгэнүүлэн орж ирсэн Б.Тамираас цаашид олон сайхан бүтээл гарна гэж олон түмэн харж суугаа. Харин Б.Тамир гэр бүлийн хувьд тогтворгүй нэгэн. Анх эхнэрээсээ салсанаас хойш хэд, хэдэн бүсгүйчүүдтэй нэр холбогдоод амжсан. Түүний салсан эхнэр болох дуучин Золоо түүнд нэг охин төрүүлж өгсөн. Охиноо өөр дээрээ байлгадаг бөгөөд ямар нэг арга хэмжээнд охиноо дагуулж яваа харагддаг. Саяхны нэг өдөр болсон нээлтийн үйл ажиллагаанд мөн охиноороо гангарсан харагдана. Хөөрхөн охин нь том болсон байна лээ шүү.