Пёнчаны Олимпийн аварга, уран гулгагч Алина Загитоваг шилжилтийн нас нь багагүй зовоож байгаа бололтой. Тэрбээр “Sportbox”-т ярихдаа “Хэцүү зүйлүүдтэй тулгарч байна. Уран гулгалтын техниктээ өөрчлөлт оруулах талаар дасгалжуулагч бид хоёр ярилцаад үр дүнд хүрч байгаа. Нас нэмэгдэх үйл явц миний биеийн жинд маш их нөлөөлж байна. Зүгээр л амаа хамхиад юу ч идэхгүй байсан нь дээр болсон. Эсвэл жаахан л зүйл идэж болно” гэжээ.
15 настайдаа Олимпийн аварга болсон Алина таван настайгаасаа уран гулгалтаар хичээллэсэн билээ. ОХУ-ын алдартай дасгалжуулагч Этери Тутберидзегийн удирдлаган дор хичээллэдэг түүний техник олныг бишрүүлдэг. Харин залуу уран гулгагч одоо жингийн асуудлаас болж тун бага порцоор хооллох болжээ.
Өмнө нь Оросын залуу уран гулгагч Юлия Липницкая мөн шилжилтийн насны асуудлаас болж спортоо орхиход хүрсэн билээ. 15 настайдаа Европын аварга болж, Сочигийн Олимпоор багийн уран гулгалтын төрөлд алтан медалийн эзэн болсон тэрбээр хоолны дуршилгүй болох өвчнөөр шаналж, өнгөрсөн жил их спортоо орхисон юм. Харин одоо Юлия өвчнөө ялж, уран гулгалтын сургууль нээсэн байна.
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ