15 настай жаахан охин Орхонтуул “Орхидос” кинонд УДЭТ-ийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнийн төрсөн охины дүрд тоглосон. Харин харгис хойд ээжийн дүрд Отгонцэцэг тоглож, “Улаанбаатар” кино наадмаас хойд ээж, охин хоёр хоёулаа шилдэг дүрийн шагнал гардсан. Дүрдээ орж үнэмшилтэй тоглосон болохоор тэр үү, жүжигчин Отгонцэцэгт олны ам таагүй болж, хөөрхий охиныг олон хүн өрөвддөг. Харин жүжигчин Отгонцэцэг энэ дүрийг бүтээснээсээ болж стресст орж, сар гаруй хүнд хэцүү байснаа нуудаггүй. “Орхидос” киноны гол дүр Орхонтуул охин одоо аль хэдийнээ насанд хүрч, амьдрал зохиогоод зогсохгүй бяцхан үрээ ч өлгийдөн авсан. 20 насны босго ч даваагүй байж хүнтэй суулаа гэж нэлээдгүй зэмлэл хүртэж байсан цаг саяхан. Тэгвэл түүний бяцхан охин том болж чимээгүйхэн байсан залуу ээж Орхонтуул хөтлөгч болсон. Өдгөө телевизээр өөрийн гэсэн нэвтрүүлэгтээ болж олны нүдийг хужирлаж байгаа түүнд жүжигчин байхаас илүү хөтлөгч байх нь зохиж байна лээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна