Үндэсний ардын дуу бүжгийн чуулгын дуулгын нүүр царай болсон хөөрхөн хүүхэн С.Эрдэнэцэцэг анхны нөхөр эмч залуугаасаа салснаас хойш хорь шахам жил ганцаараа амьдарч байгаа. Ганц хүү нь томоо болж, ээждээ уул шиг нөмөр бараа болдог гэсэн. МУГЖ Эрдэнэцэцэг анх дуучин Далантайтай хамтран “Сэтгэлийн үг” дууг дуулж, “Сайхныг чинь харангуутаа дуурласан юм” гэж дуулсаар олны танил хүмүүст, хоёулаа хүмүүст хүндлэгдсэн нэр төртэй дуучин болсон.
Анхны нөхрөөсөө салсны дараа өөрөөсөө нэг насаар дүү У.Далантайтай дуулж яваад дотноссныг хэн хүнгүй мэднэ. Хоёр сайхан хүн нийлэхээр дагалдах хов жив нь барагддаггүй юм болохоор энэ тавилан хоёр залуу дуучныг тойроогүй. Дарханд тоглолтоор явж байсан дуучин У.Далантай С.Эрдэнэцэцэгийг нэг улстөрч дэд сайдтай хардаж, том маргаан болоод хос хоёр дуучны зам салсан. Дуучин Оюунтүлхүүрт нүд унагаж явсан гэгддэг сумочин Кёкүшюзан Батбаяр анхны гэргийгээсээ салж, дуучин Т.Баясгалантай учрахаасаа өмнө чуулгын дуучин С.Эрдэнэцэцэгт хөл алдаж байсныг зарим дуучид мэддэг. Одоо ч гэсэн хааяа нэг арга хэмжээ тоглолтон дээр тайзан дээр гарахад нь залуус харц унагадаг хэвээр гэх юм байна лээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна