Өмнөд Солонгосын алдарт “Big bang” хамтлаг 2006 онд байгуулагдсанаасаа хойш 12 жилийн туршид уран бүтээлээ туурвиж байна. Энэ хугацаанд тэд Азид төдийгүй дэлхийд танигдсан дуучид болжээ. Өмнөд Солонгост авьяаслаг тамирчин, од дуучин байсан ч бүгд цэргийн алба хашдаг хуультай. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тус хамтлагийн гишүүн реппер Топ цэргийн албанд явсан ч хар тамхины хэрэгт орооцолдсоноос болж цэргийн албаа түр орхисон. Тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр хоёр жилийн тэнсэн авч, олон нийтийн ажил эрхэлж байгаа.
Хамтлагийн ахлагч Жи-Драгон Хамтлагийн ахлагч Жи-Драгон энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “Цагаан гавал” цэргийн ангид татагдсан юм.
Хамтлагийн гишүүн болох Тэ-Ян Хамтлагийн гишүүн болох Тэ-Ян гуравдугаар сарын 12-ны“Цэнхэр од” цэргийн ангид татагдсан билээ.
Хамтлагийн гишүүн болох Дэ-сун Тэгвэл өчигдөр /2018.03.13/ хамтлагийн гишүүн болох Дэ-сун ”Ялцгаая” нэртэй улсын 27-р дивизд хуваарилагджээ. Түүнийг гаргаж өгөхөөр фенүүд нь олон цагийн өмнө эртлэн ирсэн байна. Тэрбээр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цэргээс халагдах аж. Харин үлдсэн гишүүн болох Сынри удахгүй бие даасан цомгоо гаргасны дараа цэрэгт явах аж. Тэд ийнхүү урт хугацаагаар уран бүтээлээсээ хөндийрч байгаа учир фенүүддээ зориулж “Цэцгэн зам” нэртэй шинэхэн дуугаа өчигдөр цацсан юм.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа