Их Британийн алдарт физикч Стивен Хокинг 76 насандаа таалал төгслөө. Энэ талаар түүний гэр бүлийнхэн мэдэгдсэн байна.
Хар нүхний онолоор дэлхий дахинд танигдсан тэрээр олон жилийн турш Лю Геригийн өвчнөөр шаналж байжээ. 1960-аад оны эхэн үед буюу 20 гаруйхан насанд нь өвчний шинж тэмдэг илэрч байсан тэрбээр амьдралынхаа ихэнх цаг хугацааг тэргэнцэр дээр өнгөрүүлсэн юм.
Түүний гайхалтай бүтээл болох 1988 оны дөрөвдүгээр сард хэвлүүлсэн "Цаг хугацааны товч түүх" ном нь өдгөө дэлхийн олон хэлээр орчуулагдаж 10 гаруй сая хувь борлогдсон байна.
Стивен Хокинг дэлхийн дулаарал, хүрээлэн буй орчны нөхцөл болон нийгмийн тэгш бус байдал зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулж байв.
Түүний хүүхдүүд болох Люси, Роберт, Тим нар "Бидний хайртай эцэг өнөөдөр дэлхийг орхин одлоо. Тэр минь агуу эрдэмтэн байгаад зогсохгүй хийсэн бүтээсэн бүхэн нь олон жилийн турш яригдах гайхалтай эр хүн байлаа" гэжээ.
Эх сурвалж: BBC
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна