CNN сувгийн мэдээллэж буйгаар түргэн хоолны McDonald”s сүлжээ нэг өдрийн хугацаанд логогоо өөрчилжээ. Тус сүлжээний 100 гаруй салбарын ажилчид Мартын 8-ны баярт зориулж уламжлалт М үсэгний оронд W үсэгний сийлбэртэй тусгай цамц ба саравчтай малгай өмсөн үйлчилсэн байна. Мөн McDonald”s-ийн удирдлага Калифорни дахь нэгэн салбарын гаднах логог өөрчилж, M үсгийг эргүүлэн харуулжээ.
McDonald”s өөрийн түүхэнд анх удаа ийнхүү логогоо өөрчилсөн юм. Энэ үйлдлийг компани "дэлхийн эмэгтэйчүүдийн гаргасан гайхамшигтай амжилтуудыг магтан дуулах" зорилгоор хийсэн гэнэ.
McDonald”s-ийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар албан ёсны мэдэгдэл хийхдээ сүлжээний салбаруудад ажиллаж буй 10 удирдах албан тушаалтны 6 нь эмэгтэй хүн байдгийг онцолсон юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна