Шэрон Стоуны гал цогтой төрх


Холливудын 59 настай жүжигчин Шэрон Стоун Vanity Fair сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарын хавтсыг чимэглэжээ. Дотуур хувцас, үслэг эдлэлээр гангарсан Стоун ийнхүү нас өндөр болсон ч гандан буурахгүй гэдгээ харуулсан байна. 

 

Сэтгүүлчид түүний биеийн галбир сайхан, дур булаам хэвээр байна хэмээн онцлов. Жүжигчин эмэгтэй согтууруулах ундаа, тамхийг огт хэрэглэдэггүй бөгөөд ногоон цай уудаг гэнэ.