Орнелла Мути шийтгэл амсчээ


Италийн нэрт жүжигчин Орнелла Мути 600 еврогийн торгууль төлж, найман сар шоронд хоригдохгүйн тулд 30 мянган еврогийн нөхөн төлбөр төлөх ёстой болов. Орнелла 2010 онд хууран мэхлэх үйлдэл хийснийхээ төлөө ийм шийтгэл сонссон байна. Тэр жил жүжигчин эмэгтэй нэгэн жүжгийн гол дүрийг бүтээх ёстой байсан ч жүжгийн нээлт болсон өдөр өөрийгөө өвчтэй хэмээн мэдэгдээд тайзан дээр гараагүй билээ. 

Орнелла эмчийн чөлөөний бичиг авчирсан ч тэр нь хуурамч байсан аж. Өвчтэй гэж худлаа хэлээд жүжигчин бүсгүй ОХУ-ыг зорин Ерөнхийлөгч Владимир Путинтэй оройн зоог барьсан билээ. италийн шүүх Орнеллаг залилан хийсэнд буруутгаад найман сар шоронд хоригдох ял оноосон. Гэхдээ Мути шоронд хоригдохгүйн тулд 30 мянган еврогийн нөхөн төлбөр төлж болох юм.