Өмнөд Солонгосын дуучин, продюсер, модел, алдарт “Big Bang” хамтлагийн ахлагч G-Dragon өнөөдөр цэрэгт татагдлаа. Мөн тус хамтлагийн гишүүн Teyang ирэх гуравдугаар сард цэрэгт татагдах аж. Түүнийг цэрэгт татагдах үед олон мянган фэн нь очсон байна. GD-гийн хувьд зөвхөн улсдаа бус дэлхийн өнцөг бүрт өөрийн гэсэн фэнүүдтэй билээ.
G-Dragon хар багаасаа Солонгосын урлагийн салбарт од болон гялалзсан залуу юм. 1988 оны 8 дугаар сарын 18 -нд төрсөн. 2006 оноос хойш Солонгосын ЮүЖи интертайментад хамаарч, дан Солонгос гэлтгүй дэлхийн нийтэд өөрийн дуу хоолойгоо хүргэж чадсан алдартай хамтлагийн дуучин юм. Мэдээж Big bang хамтлагийн болоод G Dragon-ий сонсогчдын ихэнх нь охидууд. Тиймээс л qенүүд нь түүнийг бүтэн жил хүлээх хэцүү гэдгээ илэрхийлж өнөөдөр сүр дуулианыг үзүүлэв.
G Dragon 30 насандаа ийнхүү цэргийн алба хаахаар мордож байна. Түүнийг “Цагаан гавал” нэртэй явган цэргийн гуравдугаар дивизионд хуваарилсан байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна