Оросын хоккейн шигшээ баг 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадамд Германы багийг ялж алтан медаль хүртлээ.
Тоглолтын гуравдугаар үед онооны харьцаа Германы талд 3:2 байсан бол хугацаа дуусахад ганц минутын өмнө оросууд 3:3-ын харьцаатай болгож чаджээ.
Ингээд дахин 20 минут сунгаж, эхний шайбыг оросууд хаалганд оруулснаар ялалт байгуулж ийнхүү олимпийн аварга боллоо.

Хамгийн сүүлд Оросын хоккейчид 1992 онд Альбервилийн /Францын хот/ өвлийн олимпод ялалт байгуулж байжээ. Тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын тамирчид нэг тугийн дор нэгдсэн баг болон тэмцээнд оролцож байсан аж. ОХУ олимпод 1998 оноос хойш шувтаргын тоглолтод орж байгаагүй юм байна.

Харин Германы баг эцсийн шатанд орсон нь гайхалтай явдал болжээ. Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фазед Германы багийг финалын шатанд шалгарсныг гайхамшиг гэж нэрлэжээ. Тэд Канад, Швед зэрэг олимпийн аваргуудыг ялснаар ийнхүү мөнгөн медаль хүртлээ.
“Германы шигшээ баг медалийн шатанд шат дараатайгаар хүрлээ. 2016 онд Орос, 2017 онд Кёльнд болсон дэлхийн аваргуудад Германы баг хагас финалд ч орж байгаагүй” хэмээн спортын ажиглагч Игорь Рабинер хэлсэн байна.
Медалийн тоогоор Оросын баг хоёр алт, зургаан мөнгө, есөн хүрэл, нийт 17 медальтайгаар 13 дугаарт, Герман улс 14 алт, 10 мөнгө, долоон хүрэл, нийт 31 медальтайгаар хоёрдугаарт бичигдэж байна.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ