Алдарт Кардашианы бага охин Кайли Женнерийн нэгэн жиргээ SNAPCHAT-ийг их хэмжээний алдагдалд оруулжээ. Тэрээр өөрийн 24,5 сая дагагчтай Twitter хуудаснаа "Snapchat-ыг нээж үзэхээ больсон надаас өөр хүн байна уу. Эсвэл зөвхөн би л юм болов уу... Үнэхээр харамсалтай юм" хэмээн жиргэсэн нь Snapchat аппын хувьцааг бараг найман хувиар буурахад хүргэжээ. “Snapchat” аппын хувьцаа ийнхүү эрс буурснаар зах зээлийн үнэлгээ нь 1,5 тэрбум долларын алдагдалд орно хэмээн тооцоолоод байна.
Хэсэг хугацааны дараа Кайли өөрийн хийсэн үйлдлээ залруулахаар "Гэхдээ Snap-д одоо ч гэсэн хайртай... Миний анхны хайр" гэж бичсэн ч хэдийн хожимджээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна