Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам өнөөдөр өндөрлөнө. Олимпийн наадмын нээлтийн ажиллагаа хоёрдугаар сарын 9-ний өдөр болж, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон хүрэлцэн ирж наадмыг чимж байсан. Тэгвэл өнөөдөр болох хаалтын ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөх Иванка Трамп оролцох болсныг дэлхийн хэвлэлүүд онцлон бичиж байна.
Иванка Трамп өчигдөр Пёнчан хотод болж буй тэмцээн уралдааныг үзэж сонирхож, баг тамирчдаа дэмжжээ. Тэрбээр кёрлингийн эрэгтэй багийн алтан медалийн төлөөх тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд АНУ-ын баг Шведийг хожсон хожлын гэрч болсон юм. Түүнийг кёрлингийн тэмцээн болж буй танхимд орж ирэхэд хэвлэлийнхэн хэдийнэ олзолсон. Гэхдээ тэр цагийг үр дүнтэй өнгөрүүлж, нутгийн залуус ч ялалтаар бэлэг барьсан юм.
Мөн Иванка БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гэргий Ким Жон Сугтай сноубордын тэмцээн үзэж, селфи ч хийж амжсан.
Өнөө орой болох Пёнчаны наадмын хаалтын ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөх Иванка Трамп албан ёсны зочноор оролцох юм.
АНУ-ын баг тамирчид 9 алт, 8 мөнгө, 6 хүрэл, нийт 23 медаль хүртсэн амжилтаар топ дөрөвт жагсаж байна.




Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо