Энэ жилийн "BritAwards"шагнал гардуулах ёслол залуу дуучдын жил байсан гэж хэлж болно. Юуны өмнө Косово-Албани гаралтай дуучин Дуо Лупа 5 төрөлд нэр дэвшээд байсан бол Британий шилдэг уран бүтээлч, шилдэг шинэ уран бүтээлчийн шагналуудыг хүртсэн юм. Лупа анх 16 настайдаа Лондон хотод загвар өмсөгч болохоор ирсэн боловч дуучин болжээ. Хамгийн сүүлд гаргасан "New Rules" хит дуу нь Ютюбт тэрбум гаруй хүний хүртээл болоод байгаа юм. Британий шилдгийн шилдэг уран бүтээлчээр Лондоны реппер Грим Реппер Стормзи шалгарсан байна. Тэрээр 4 төрөлд нэр дэвшсэн дуучин Эд Шийрэнийг ардаа орхижээ. Стормзи мөн энэ үдэш Британий шилдэг цомог шагналыг "Gang Signs & Prayer" цомгоороо хүртлээ. Олон улсын шилдэг уран бүтээлчийн шагналыг Шинэ Зеландын дуучин Лордэ, АНУ-ын реппер Кендрик Ламар нар авч энэ үдшийг гийгүүлсэн байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна