Өнгөрөгч бямба гаригт АНУ-ын Лос-Анжелес хотод 2018 оны Кино Урлагийн Нийгэмлэгийн хүндэтгэлийн ёслол болсон. Энэ үеэр алдарт жүжигчин Анжелина Жоли нийгмийн хурц асуудлыг хөндсөн First They Killed My Father киногоороо шагнал хүртсэн юм.
Тус кинонд Анжелина найруулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Ёслолын арга хэмжээнд жүжигчин бүсгүй Elie Saab Couture брендийн даашинз өмссөн нь түүнийг хааны гүнж адил харагдуулж байсан агаад олны нүдийг булааж амжжээ.
Намтарчилсан утга уянгын First They Killed My Father киноны үйл явдалд 1970-аад оны үеийн Камбожийн “Улаан Кхмер” гэгдэх комунист намын дарангуйллын талаар харуулдаг.

Киноныхоо дүрүүдэд уугуул иргэдийг тоглуулж, зураг авалтаа ч тус улсад хийжээ. Анжелина өөрөө 2000 онд Камбожид Tomb Raider киноны зураг авалтанд орсноосоо хойш элэгэй болсон бөгөөд 2002 онд эндээс Маддокс хүүгээ өргөж авсан байдаг.
Өмнө нь дэлхийн II дайны үеэр хорих лагерьт хоригдон, сүйрсэн онгоцноос амьд гарч, 47 хоног аврах завин дээр амьдарч байсан Луи Зэмпериний амьдралыг харуулсан Unbroken киног найруулсан нь олон улсын кино сонирхогчдын таашаалд нийцсэн билээ.
Ugluu.mn
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа