Сальма Хайек шаргал үстэй болжээ


Жүжигчин Сальма Хайек хэв маягаа хэтэрхий өөрчлөн шүтэн бишрэгчдээ гайхшруулав. Бүгд л түүнийг хар хүрэн үстэй байхыг нь хараад дасчихсан. Тэгвэл Сальма дорвитой өөрчлөлт хийхээр шийдсэн байна. Хэд хоногийн өмнө Хайек бүсгүй шаргал үстэй болоод олны нүдэнд үзэгдсэн аж. 

Бүгд л түүний гадаад үзэмжийн талаар ам мэдэн ярьцгаах болжээ. Зарим нь гоё болсон байна гэж магтацгаасан бол үлдсэн нь шаргал үстэй Сальма тэдэнд таалагдсангүй хэмээв. Ганц нэг хүмүүс түүнийг үсээ будаагүй, засуулаагүй, зүгээр л хиймэл үс зүүчихжээ гэж мэдэмхийрсэн байна. Жүжигчин эмэгтэй кинонд шинэ дүр бүтээх болсонтой энэ нь холбоотой болов уу.