Оны шилдэг киног шалгаруулдаг “Бафта” наадам өчигдөр Английн нийслэл Лондон хотын “Royal Albert” театрт боллоо.
71 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа уг наадамд 2017 оны дотоод болон гадаадын шилдэг кинонуудыг шалгаруулжээ. Наадмыг Английн жүжигчин, зохиолч, загвар өмсөгч, хүмүүнлэгийн ажилтан Жоанна Ламлей хөтөлсөн.
1992 онд дэлгэцнээ гарсан “Bram Stoker’s Dracula” киноны дракулагийн дүрээрээ манай үзэгчдэд танигдсан Английн жүжигчин, кино зохиолч Гэри Олдмэн “Darkest Hour” киноны Винстон Черчилийн дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн. Тэрээр уг наадмаас 20 жилийн өмнө өөрийн зохиолыг нь бичиж найруулсан “Nil by Mouth” киногоороо шагнал хүртэж байсан аж.

Английн кино найруулагч Мартин МакДонэгийн найруулсан “Three Billboards Outside Ebbing, Missouri” бүтээл дөрвөн шагнал хүртэж оны шилдэг киногоор шалгарсан. Тус кинонд бусдын гарт амь үрэгдсэн охины эх шударга ёсыг шаардаж байгаа талаар гардаг.
Тус наадамд ихэнх жүжигчин мөн л хар хувцастай ирж бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн “Time’s Up and Me Too” компанит ажилд нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна. Мексикийн кино найруулагч Гильермо дель Торогийн “The Shape of Water” кино 12 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг найруулагч, зураглал, хөгжмийн шагналыг хүртсэн.

Оскарт 13 төрөлд нэр дэвшсэн “The Shape of Water” кинонд 1962 онд Балтиморын Засгийн газрын нууцлаг лабораторид ажилладаг бүсгүй нууц албаныханд баригдсан газар уснаа явагч нэгэн төрлийн “амьтанг” судалж байгаа тухай өгүүлдэг. Судалгааныхаа явцад бүсгүй тэрхүү амьтантай хайр сэтгэлийн холбоотой болдог.
UGLUU.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ