Супермодель Белла Хадидын Нью-Йорк дахь гэрийн гаднаас бүсгүйг үргэлж дагаж харж явдаг солиотой шүтэн бишрэгч 37 настай эрэгтэйг баривчилжээ.
Өнгөрөгч оны 12 дугаар сараас хойш өөрийг нь нууцаар ажиглан залхааж буй эрэгтэйг баривчлуулахаар Белла цагдаа дуудсан байна. Хадид бүсгүй Райан Перез гэгч маш олон тооны заналхийлсэн мэссежийг олон нийтийн сүлжээгээр илгээсэн хэмээн цагдаа нарт гомдол гаргаснаар дээрх этгээдийг саатуулсан аж.
Перезийг бусдыг айлган сүрдүүлсэн хэргээр саатуулан шалгаж байгаа гэдгийг Белла Хадидийн бие төлөөлөгч мэдэгджээ.
Сонирхуулахад, Белла бүсгүй саяхан эгч Жижи Хадидтайгаа анх удаа хамтдаа сэтгүүлийн нүүрийг нүцгэн зургаараа чимжээ. Эгч, дүүс Британийн Vogue сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт зориулж бүрэн нүцгэлсэн байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна