“Пёнчан 2018”өвлийн олимп өнөө орой Солонгосын цагаар 20.00 буюу манай цагаар 21:00 цагт нээлтээ хийнэ. Нээлт 35 мянган хүний суудалтай Пёнчан төв цэнгэлдэхэд болно. Үйл ажиллагаанд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч үг хэлж, БНСУ-ын төрийн дуулал эгшиглэснээр нээлт эхэлнэ. Үүний дараагаар олон улсын тамирчид улсынхаа тугийг мандуулсаар жагсан орж ирэх юм. Олон улсын тамирчид олимпын тангараг өргөж, ОУОХ-ны сүлд дууг дуулж албан ёсоор олимпын наадам эхэлж, бамбараа асаах аж. Үргэлжлүүлээд урлагийн тоглолт явагдах бөгөөд нээлтээр дуулах уран бүтээлчдийг нууц байлгаж байгаа ч урьдчилсан мэдээллээр Bigbang хамтлагийн Тэяан, Winner, Red Velvet, FT Island, Black Pink, Girl’s day зэрэг хамтлагууд үзүүлбэр үзүүлэх тов гарчээ. Мөн Солонгосын поп хөгжмийг дэлхий дахинд таниулсан гангнам стайл-ийн PSY үзүүлбэр үзүүлнэ гэх таамаг байгаа аж.
Нээлтийн үйл ажиллагааны шууд дамжуулалтыг орой есөн цагаас доорх холбоосоор орж үзэх боломжтой. http://www.bbc.co.uk/programmes/b00qfb83
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна