Кайли Женнер амаржжээ


Алдартай гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер ээж болжээ. Кайли өөрийн дурлалт залуу Трэвис Скоттоос хүүхэд төрүүлсэн байна. Энэ тухайгаа Женнер өөрөө мэдээлэв. Тэрээр инстаграм дахь өөрийн хуудсан дээр нэгэн мэдээлэл тавьснаар дагагчид нь түүнийг амаржсан гэдгийг ойлгов. 

Өдгөө Женнер бүсгүй шүтэн бишрэгчдээсээ баярын мэндчилгээ хүлээн авч байгаа гэнэ шүү. Өмнө нь Кайли хүүхдийнхээ эцгээс салж байгаа гэсэн яриа гарч байсан. Тэгвэл инстаграм дээр байршуулсан бичлэг дээр Трэвис өөрийн биеэр зогсож байх аж. Одоогоор Кайли охин төрүүлсэн гэх мэдээлэл байна.