Рийз Уизерспуны охин загварын ертөнцөд хөл тавина


Хэвлэлүүд залуу Ава бүсгүйг түүний алдартай эх Рийз Уизерспунтэй харьцуулдаг болсон билээ. Үнэхээр ээж, охин хоёр нүгэлтэй адилхан учраас ойр дотныхон нь хүртэл тэднийг үе үе андуурдаг гэнэ шүү. 

Охиныхоо насан дээр Уизерспун бүсгүй Холливудын хамгийн ирээдүйтэй залуу жүжигчдийн тоонд багтаж байсан бол Ава шоу бизнесийн ертөнцөд анхны алхмаа хийж байгаа юм. 

Саяхан 18 настай Ава Уизерспун саяхан Родарте брэндийн зар сурталчилгаанд оролцжээ. Цэцэгсийн дунд авахуулсан гэрэл зургууд нь үнэхээр гоё болсон гэнэ шүү. Цахим сүлжээ хэрэглэгчид Аваг шидтэн эмэгтэйтэй тун адил болжээ хэмээн магтсан байна.