Spice girls эргэн нэгдэхээр болов


 

Сүүлийн хэдэн жил Их Британийн охидын алдарт Spice girls хамтлаг эргэж нэгдэнэ гэх яриа тоймгүй олон удаа гарсан. Хамгийн гол асуудал бол Виктория Бэкхем хамтлагтайгаа нэгдэхийг зөвшөөрөхгүй байсан юм. Тэгвэл тус хамтлагийн шүтэн бишрэгчид баярлах цаг ирсэн бололтой. 

Хамтлагийн таван гишүүн эргэж нэгдэхээр болсон бөгөөд тоглолт хийснийхээ төлөө чухам хэдий хэмжээний урамшуулал хүртэх нь тодорхой болжээ. Тус хамтлагийн гишүүн бүр 10 сая фунт стерлинг буюу 14,2 сая доллар хүртэхээр болсон байна. Тус хамтлаг Японд телевизийн шоуд оролцохын зэрэгцээ хэд хэдэн зар сурталчилгаанд тоглохоор болжээ.