Жессика Альба бяцхан хүүгээ харуулав


 

Жүжигчин Жессика Альба тун саяхан ээж болсон билээ. 36 настай жүжигчин бүсгүй анхны хүүгээ төрүүлсэн юм. Өмнө нь тэрбээр хоёр охинтой байсан аж. Өнгөрсөн оны сүүлчийн өдөр хүүтэй болсон бөгөөд Альба нөхөртэйгээ хамт түүнийг Хэйз Альба Уорен гэж нэрлэжээ. 

Өдгөө Альба хүүгийнхээ гэрэл зургийг Инстаграм дээр харамгүй байршуулж байгаа гэнэ шүү. Хамаг цагаа хүүдээ зориулж байгаа гэдгээ онцлон тэмдэглэв. Зургийн дор Альба “Бүх өдрүүдийг бяцхан хүүтэйгээ өнгөрүүлж байна. Дөрөв дэх жилдээ “Грэйс ба Фрэнки” олон ангит киног үзэж байна. Энэ кино битгий дуусаасай билээ” хэмээн бичжээ. 
alba with son зурган илэрцүүд