20 жилийн өмнө Оросын хувьсгалын аймшигт дүр зургийг кино дэлгэцийн хальснаа мөнхөлсөн ””Анастасия”” хүүхэлдэйн кино гарч байсан юм. Хүйтэн, бараан өдрүүдийг хүүхэлдэйн кино болгон гаргасан ””Анастасия”” кинонд өнчин охин Анья үл таних залуутай санаандгүй таарч, гэр бүлээ олохоор явсаар хайр дурлалтайгаа ч учирч амар сайхандаа жаргаж дуусдаг. 
Тэгвэл Анастасия уран сайхны кино хүүхэлдэйн киноноос тэс өөр, бодит түүхтэй уялдсан зохиолоор бүтэх гэнэ. Уран сайхны кинонд Анастасия Романов Владимир Ленин тэргүүтэй хувьсгалчдаас зугтан нууц гарцаар гарах бөгөөд 1988 онд Америкт ирэх гэнэ. Анья тэндээ найзтай болж, хувь тавилангийнхаа учрыг олох ажээ.
Анастасиягийн дүрд ””Wonder woman”” киноны бяцxан ””Wonder woman””-ий дүрд тоглосон Эмили Кери тоглох гэнэ. Харин Анастасиягийн аав Цар Николасын дүрд Супермен киноны Кларк Кентийн дүрд тоглож байсан Брендон Роут тоглохоор болжээ. Харин киноны гол дүр, учир явдлын зангилааг тайлагч Дмитрийн дүрд хэн тоглох одоогоор тодорхойгүй байгаа аж. Киноны зураг авалт өнгөрсөн оны зун эхэлсэн бөгөөд энэ жил үргэлжлэх гэнэ. 
ZUV.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна