Пэрис Хилтон өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг


36 настай Пэрис Хилтон тун удахгүй Крис Зилкатай гэрлэх аж. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа од бүсгүй гэр бүлээ өнөр өтгөн болгох төлөвлөгөөнийхөө талаар ярьжээ. Тэрбээр ээж болохыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ шүү. 

Ганц хүүхэдтэй болохгүй, өнөр өтгөн гэр бүл болохыг мөрөөддөг гэдгээ онцолжээ. Дор хаяж хоёр юм уу гурван хүүхэдтэй болох гэнэ шүү. Ямар ч байсан эхлээд хуримаа хийхээр болсон аж. Харин дараа нь хүүхдийн асуудал яригдах гэнэ шүү.