2018 оны Греммийн шагнал гардуулах ёслолын хамгийн онцгой үзүүлбэр үзүүлсэн уран бүтээлч дуучин Рианна байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрбээр 2017 онд шинэ цомог гаргаж, шилдэг цомог төрөлд нэр дэвшээгүй ч Кендрик Ламартай хамтарсан уран бүтээлээрээ 9 дэх греммийн шагналаа хүртэж, DJ Khaled-тай хамтарсан "Wild Thoughts" уран бүтээлээ үзэгчдэд хүргэж, Өмнөд Африкийн Гвара Гвара бүжгийг A.V.O Boyz / Африкийн хөвгүүд/ хамтлагтай бүжиглэн олныг шуугиулаад амжсан. Интернэт хэрэглэгчдийн дунд Греммийн шагнал гардуулах ёслолын хамгийн шилдэг үзүүлбэр хэмээн нэрлэгдээд буй Рианнагийн Гвара Гвара бүжгийг сурах хүсэлтэй хүмүүсийн тоо ч нэмэгдсэн байна. Рианна дахин A.V.O Boyz-той хамтран уран бүтээлээ туурвих эсэх нь тодорхойгүй байгаа ч шүтэн бишрэгчид нь Африкийн эрч хүчтэй бүжигчин залуусыг Рианнагийн клипнээс ахин харна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ шүү.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна