Сүүлийн үед хошин урлагийн продакшнуудыг бут зохиж орлогогүй болгож байгаа хүмүүс бол UB COMEDY-ГИЙН залуус. Тайзан дээр гарч элдэв онигоо, өөртөө болон бусдад тохиолдсон хөгтэй явдал ярьж хүнийг инээлгэдэг энэ хүмүүс ойрд их эрэлттэй байгаа. Шинэ жилээр хүртэл тэднийг хөтлөлт хийлгэх гэж хүмүүс шуураад л байсан. Мөн тэдний зарим нь манайдаа л томоохонд тооцогддог телевизүүдийн шилдэг контентийг хөтлөн явуулсан. Тэдний нэг болох Амараа Боловсрол суваг телевизийн Оддын академи шоуны хөтлөгчийг хийж олон түмнээс нэлээдгүй шүүмжлэл, доромжлолын үг хүлээн авсан. Аргагүй ч үгүй биз. Тайзан дээр гараад элдэв дээдийн юм хамж шимж суудаг хүнд албан ёсны хөтөлгөөний анхан шатны мэдлэг ч байхгүй шүү дээ. Ямартай ч ихээхэн хэл аманд өртсөөр нэвтрүүлгээ дуусгасан Амараа Орилоон УСК-ны нээлтийг зорин ирсэн харагдана лээ. Үргэлж л шүүмжлэлд өртөж байдаг Амараа энэ удаа үснээсээ болж дахиад л хатуухан үгнүүд хүлээж авлаа. Энэ одоо яадаг үсний засалт вэ, яасан муухай харагддаг юм бээ гэх мэтээр хүмүүс жиг жуг хийлцэж байлаа.
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо