Амбер Хёрд, Илон Маск нар салалтаа буруу шийдвэр байсан гэж үзэв бололтой. Учир нь, тэднийг салсан гэх мэдээлэл гарснаас хойш дөрвөн сарын дараа Илон, Хёрд нар дахин хамтдаа харагдах болжээ. Саяхан 46 настай Маск, 31 настай Амбер нар Лос-Анжелесийн нэгэн суши ресторанд хамтдаа хооллосныг гэрчлэх зураг цахим сүлжээнд тавигдсан юм.
Мөн тэдэнд ойр эх сурвалж ч хосууд өнгөрөгч 12 дугаар сараас хойш дахин хамтдаа байх болсон гэдгийг хэлсэн. Хёрд, Маск нар жүжигчин бүсгүйг Жонни Деппээс дуулиантайгаар салсан 2016 оноос хойш нэр холбогдож эхэлсэн билээ. Илон 2015 онд эхнэр Талула Райлигаасаа салсан юм. Улмаар Хёрдтой 2017 оны дөрөвдүгээр сард Австралид хамтдаа амарч байхдаа олны хараанд өртсөн.
Харин наймдугаар сар тэднийг салсан гэх мэдээлэл гарсны дараа Тесла группыг үүсгэн байгуулагч тэрбумтан эр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би түүнд чин сэтгэлээсээ дурлачихсан байсан. Одоо маш хэцүү байна" хэмээн ярьж байжээ. Мөн Маск ганцаараа байхдаа хэзээ ч аз жаргалтай байдаггүй гэнэ. Тэрбээр "Би хэзээ ч ганцаараа байхыг хүсдэггүй. Би хэн нэгэнгүйгээр хэзээ ч жаргалтай байхгүй. Ганцаараа өглөөг угтана гэдэг намайг үгүй хийж мэднэ. Чи хоосон хөндий, аварга том байшинд гав ганцаархнаа, хөлийн чимээ чинь хаа сайгүй цуурайтан, хажууд чинь хэн ч байхгүй байна гээд төсөөлөөд үз. Хэрвээ ийм байвал чи яаж өөрийгөө аз жаргалтай болгох вэ? Надад яг л ийм таагүй мэдрэмж төрдөг" хэмээжээ.