Кардашианы гэр бүлийн хамгийн отгон од болох 20 настай Кайли Женнер удахгүй ээж болно гэдгээ саяхан албан ёсоор зарласан. Тэрбээр ээж болох гэж байгаагаа зарлаад зогсохгүй хүүхдээ мэндлэх өдрийг хоног тоолон хүлээж байна гэсэн юм.
Ийхүү Кардашианы гэр бүлийн эгч дүүсийн гурав нь жирэмсэн буюу Ким гурав дахь хүүхдээ, Клои, Кайли Кардашиан нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Кайли болон түүний найз залуу Травис Скотт нар анхны хүүхдээ тэсэн ядан хүлээж байгаа гээд Кайли биеийн жингээ барих дасгал болон эрүүл хоол хүнсний дэглэм барьж байна гэлээ.
Хосууд хүүхдээ өнгөрсөн 9-р сард олсон, түүнээс хойш олны нүдэнд ил гархаас зайлсхийж байсан гэсэн таамаглал цахим ертөнцөд яригдаж байна. Кардашианы гэр бүл болон реппер Травис Кайлигийн жирэмсэн эсэх талаар маш удаан нууцалсан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна