Наоми Кэмпбелл шинэ найзтай болжээ

Admin
7 цаг 53 минутын өмнө

47 настай Наоми Кэмпбелл Египтын 62 настай саятантай багагүй хугацаанд болзож байсан билээ. Тэгвэл одоо хар арьст бүсгүй 35 настай рэппер эр Скептатай дотноссон аж. Энэ хоёр сүүлийн үед хэд хэдэн удаа хамтдаа олон нийтийн өмнө гарч ирсэн юм. Зүгээр ч нэг найзууд биш бололтой. Нууцаар их олон удаа болзжээ. 

Хоёулаа урлагийн хүмүүс учир нэг нэгэндээ татагдсан бололтой. Тэд өөрсдөө ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа гэнэ. Скепта Наомитай хамт авахуулсан зургаа цахим сүлжээнд байршуулах болжээ. Зургийн дор “Тэр сэтгүүлийн хавтсан дээрээс миний харсан хамгийн гоё охин шүү” хэмээн бичжээ.