Нэгэн үе залуусын сонирхлыг татаж, хамтдаа хайр сэтгэлийн дуэт дуулан гарч ирсэн Үүрээ Мөнхбат нар төд удалгүй хоёр тийш болсон. Тэд хамтдаа хоёр тоглолт, нэг CD-ний ард гарсан ч Мөнхбат урлагаар хоолоо олж иднэ гэдэг бүтэшгүй зүйл хэмээн тайзыг орхисон бол Үүрээгийн талаар энд тэндхийн бааранд “тасраад унажээ”, “бор дарснаас буцахаа байлаа”,“дуучин Үүрээ архичин Үүрээ болов” гэсэн баахан үнэн худал нь мэдэгдэхгүй сөрөг мэдээ гарч байгаад мөн л сураггүй болсон билээ. Түүнээс хойш ор тас усанд хаясан чулуу шиг байсан манай хоёр нэгэн тоглолтон дээр ийнхүү иржээ. Харин Үүрээ наснаасаа эрт хөгширч, арьс нь үрчлээтсэн харагдана лээ. Урлагийн хүн хаана ч хэзээ ч ямар ч тоглолтонд очиж магадгүй. Тиймээс үзэгчдээ хүндлээд нүүр ам, хувцаслалтандаа анхаарал тавьбал зохистой. Харин Мөнхбат их залуужсан харагдана. 20-25 насны залуусын стиллээр хувцаслаж ирсэн байлаа. Манай хоёр дуу дуулах гэж ирсэн хэрнээ өмссөн хувцас нь ямар ч зохицол алга. Алтан тайзнаа нэрээ мөнхөлсөн урлагийн акулууд жижиг арга хэмжээ байсан ч үзэгчдээ хүндлээд хамаг сайхан дээрээ тавиад ирдэг шүү дээ. Дээд үеийнхнээсээ жаахан суралцах л хэрэгтэй байна даа манай хоёр.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна