Хөлбөмбөгийн хаан Пеле хэт ядаргаанаас болоод эмнэлэгт хүргэгдсэн байна. Хөл бөмбөгийн сэтгүүлчдийн холбоо (FWA) ХХ зууны шилдэг хөлбөмбөгчин ядаргаанаас болоод эмнэлэгт хэвтэж байгааг мэдээллээ.
77 настай хөлбөмбөгийн хааны бие доройтсоны улмаас эмч нар эмнэлэгт эмч нарын хяналтан дор эмчилгээ хийлгэхээр аваачжээ.
Домогт хөлбөмбөгчин Бразилийн үндэсний шигшээ багийн хамт дэлхийн аваргын тэмцээнд гурван удаа түрүүлсэн Пеле бол Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) тодруулснаар ХХ зууны шилдэг хөлбөмбөгчин юм.
Олимпийн наадамд хэзээ ч оролцдоггүй байсан ч 1999 онд ОУОХ (Олон улсын олимпийн хороо) түүнийг өнгөрсөн зууны шилдэг тамирчин хэмээн хүлээн зөвшөөрсөн.
Тэрээр Швед (1958), Чили (1962), Мексик (1970) болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд аваргалсан юм. Мексикт Пеле тэмцээний хамгийн шилдэг тоглогчоор тодорч байлаа.
Пеле мөн дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч юм. Тэрбээр 1363 тоглолтод 1281 гоол хийжээ. Бразилийн "Santos" клубт (1956-1974 онд), Америкийн "Нью Йорк Космос" клубт (1975-1977) тоглож байлаа.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна