Жоли, Энистон хоёрын хэн нь илүү үнсэлцдэг вэ?


 

Анжелина Жоли, Женнифер Энистон нартай хамт кинонд ор дэрний хэсэгт тоглож явсан нэрт жүжигчин Жеррард Батлер “Найзууд” олон ангит киноны од бүсгүй илүү гоё үнсэлцдэг гэдгийг ярьсан байна. 48 настай Батлер телевизийн нэгэн цэнгээнт шоуд оролцохдоо олон тооны сайхан бүсгүйтэй цуг кинонд тоглож, тэднийг үнсэж үнгэж явсан гэдгээ хошигнон ярьжээ. 

2003 онд Батлер Анжелина Жолитой “Лара Крофт” кинонд тоглосон билээ. Харин Энистонтой 2010 онд “Өгөөмөр ангууч” кинонд тоглосон юм. Киноны зохиол ёсоор Батлер жүжигчин хүүхнүүдийг үнсэх ёстой байв. Тэгвэл тэрбээр Энистонтой үнсэлцэх нь түүнд илүү ихээр таалагдсан гэдгийг өгүүлсэн аж.