Шинэ Зеландын ерөнхий сайд, 37 настай Жакинда Ардерн жирэмсэн болсон бөгөөд ирэх зургаадугаар сард төрөх болохоо зарлажээ. Тэрээр жирэмсэн гэдгээ ерөнхий сайд болохоосоо зургаан өдрийн өмнө мэдсэн байна. Өнгөрсөн жилийн зунаас Хөдөлмөрийн намыг тэргүүлж эхэлсэн. Сэтгүүлчид түүнээс хувийн амьдрал, карьер хоёроо хэрхэн зохицуулах талаар төлөвлөгөө гаргасан эсэх талаар нь асуухад “Эмэгтэй хүн хэзээ үр хүүхэдтэй болохоо шийдэх эрхтэй. Хүүхэдтэй болсон ч ажлаа давхар амжуулах чадвар надад бий” хэмээсэн байна. Ямартай ч тэрээр хүүхэдтэй болсноо зарласан нь эмэгтэй удирдагчдын хувьд ховор үзэгдэл болсон. Хамгийн сүүлд 1990 онд Пакистаны ерөнхий сайд Беназир Бутто албан тушаалаа хашиж байх үедээ охиноо төрүүлсэн нь тухайн үедээ олныг шуугиулж байжээ.
Ерөнхий сайд Жакинда найз залуу Кларк Гейфордын хамт

Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна