Хью Жэкмэн папараццичидтай тохиролцжээ


Нохой зээх" киноны од Хью Жэкмэн Эллен Деженнерсийн шоунд оролцохдоо папараццичидтай хэрхэн тохиролцсон "нууц"-аа дэлгэжээ. Шоуны үеэр Эллен түүний далайн эргээр цээж нүцгэн, шорттой гүйж буй тун марзан зургийг үзүүлсэн байна. 

Жэкмэн энэ зураг зүгээр ч нэг санаандгүй дарсан зураг байгаагүй гэдгийг өгүүлэв. Тэрбээр Австралийн папарацци нартай тохиролцоонд хүрсний эцэст уг зургийг авахуулсан гэдгээ хэлжээ. Жэкмэн "Намайг тэнд амарч байгааг папараццичид мэдчихсэн байсан. Тиймээс би тэднээс "Та нарт юу хэрэгтэй вэ, залуус аа?" гэж асуусан. Тэгээд тэдэнд намайг тайван орхивол хүссэнийг нь хийж өгөх тохироонд хүрсэн дээ. Тэд намайг Бонди далайн эргээр гүйж байхад зургийг минь авахыг хүссэн юм. Тэгэхээр нь би "За за, тэгвэл маргааш өглөө хүрээд ирээрэй" гэж хэлсэн" хэмээжээ. 

Тийнхүү маргааш өглөө нь Жэкмэн 30 папараццичины өмнө тун марзан байдлаар гүйж буй зургаа авахуулсан байна. Хүссэнээ авсан зурагчид ч түүнийг тайван орхисон гэнэ шүү. Жүжигчин эрийн энэхүү шударга тохиролцоо гэрэл зурагчдаас залхсан бусад алдартнуудад ч хэрэг болж мэдэх юм.