Өнгөрөгч оны бас нэгэн трэнд бол Бархүүг бархуу хэмээх үг байлаа. Яг түүн шиг шоунд оролцож өөрийн хэр хэмжээний авьяастай вэ гэдгээ харуулсан түүнийг шүтэж бишрэхгүй байхын аргагүй. Хамт байгаа оролцогчдоо нүүр хийх газаргүй болгож, шүүгчдэд өөрөөсөө өөр сонголт үлдээгээгүй түүнийг барах хүн үнэн дээ байгаагүй. Түүний олон нийтэд дэндүү сайн хүрсэн нэгэн гайхалтай үзүүлбэр бол Никитон хамтлагийн дуучин Баачкаг дууриах байсан. Түүний хоолой руу тунчиг дөхөж очсон нь олныг алмайруулж бас болоогүй шинэ жилийн халтуур хийх боломж олгосон. Харин манай хүн Баачкагийн Чи минийх дууг гэргийдээ төрсөн өдрөөр нь дуулж өгч уянгалаад авсан. Түүнээс хойш хэд хэдэн шинэ жил дээр ч бас дуулсан сураг сонсогдоод өнгөрсөн. Гэтэл тэрээр Солиот эх УСК-ныхоо нээлтэн дээр энэ дуугаа дахиад л дуулж байгаа харагдана лээ. Харин хүмүүс өө дахиад л уу? Улиг боллоо шдээ Бараа хэмээцгээж байлаа. Сонирхуулан дуулгахад Бархүүгийн гэр бүл ам бүл нэмэх гэж байгаа гэсэн шүү
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна