Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли 16 настайдаа дотор хувцасны нүүр царай болжээ. Түүний 16 настай байх үеийн гэрэл зургуудыг 1991 онд оддын гэрэл зурагчин Шон Маклалл гэрэл зургийн хальснаа буулгажээ.
Анжелина Жолигийн аав Жон Войт Холливудын том жүжигчдийн нэг. Түүний ээж Марчелин Бертранд бас л жүжигчин байсан боловч түүний аавыг хаяж явснаас хойш хүүхдүүдийнхээ төлөө урлагийн карьераа орхижээ.
Анжелина Жолиг нэг настай байхад эцэг нь хаяж явсан тул тэрбээр эцгийн хайрыг мэдрээгүй өссөн юм. Гэвч Жон Войт хүүхдүүдээ сайн харж үздэг байсан гэдэг.
Жолигийн хүүхэд байхдаа үзэх дуртай байсан кино нь Диснейн нисдэг Дамбо хүүхэлдэйн кино байв. Тэр тусмаа Дамбо нисч чаддаг гэдгээ мэдэх үед Жоли тэсэлгүй уйлчихдаг байжээ.
Кино ертөнц дэх түүний карьер гялалзсан амжилтаар дүүрэн байсан ч хувийн амьдрал нь бүтэлгүйтсээр.
Жоли 1996 онд жүжигчин Жонни Ли Миллертэй гэрлэсэн юм. Гэвч тэдний гэрлэлт удаан үргэлжлээгүй.
2000 онд Жоли Холливудын жүжигчин,Билли Боб Торнтонтой гэрлэж, Мэддокс хэмээх камбожи хүүг өргөж авсан. Удалгүй хосууд салсан юм.
Харин 2005 онд “Ноён хатагтай Смит” кинонд хамт тоглосон салсан нөхөр болох Брэд Питт хайр сэтгэлийн холбоотой болсон.
Ингээд Анжелина Жоли 16 настайдаа дотуур хувцасны нүүр царай болсон гэрэл зургуудыг сонирхуулж байна.




























NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа